2012-01-27,11:06

ЯРИАНЫ ХЭЛ СУРАХ АРГААС


Ярианы хэлийг яаж сурах вэ? Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үг цээжилж чадахыг болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийн хэлнээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар 3 сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг 3 долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан, зөвлөж байна. нар батлан өгүүлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд цаашаа газрын уруу явж байгаа юм шиг өөрөө аяндаа болно.
бичсэн: arinaa төрөл: zubulguu | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 95

Сэтгэгдэл:

хэл
монгол хэл сурахад хамгийн хэл гэсэн. тиймээс монголчууд ийм хэцүү хэлээр ярьж байгаа учир бусад хэлийг амархан сурна гэсэн үг биш гэжүү. сурах гэж байгаа хэлнийхээ үндэстэнтээ ойр байвал тухайн хэлийг амархан сурна гэдэг үнэн байж магад. аль нутагт удаан амьдрана тухайн нутгийнхаа ёс заншил соёл хэлд нэвтэрдэг шүү дээ. хүн гэдэг амьтан чинь орчиндоо дасан зохицох дээд зэргийн чадвартай байхгүй юу
Бичсэн: bulganhvv 10a (зочин) хэзээ: 17:31, 2012-04-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)